Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан үүргийнхээ хүрээнд байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын дунд гэмт хэргээс болон захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулав.
Сургалтад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Нямдорж оролцож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, ухуулга хийж захиргааны ерөнхий хууль, зөрчлийн тухай хууль болон бусад хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ.
Гэмт хэрэг нь хаана ч, хэнд ч тохиолдож болно. Та болоод таны гэр бvлийн хайртай гишvvд чинь ч гэмт хэргийн хохирогч болж болно. Гэвч та гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зарим энгийн аргыг хэрэглэснээр гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг багасгаж чадна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэдэг нь зөвхөн хууль хяналтын байгууллагын үүрэг биш, ХYН БYРИЙН YYРЭГ юм.
Иймээс ард иргэдийг өөрсдийн бие махбодоо болон өөрсдийн хөрөнгөө гэмт хэрэг зөрчлийн халдлагын зүйл болгохгүйн төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим арга замыг өөрсдөө ажил, амьдралдаа хэрэгжүүлэхийг уриалж аливаа зүйлд анхаарал болгоомжтой байж гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоог олгохгүй байх, өөрсдийн бие махбод төдийгүй өөрийн эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, мөн бусдын юмыг өөрийн мэт хамгаалах үүрэгтэй гэдгийг бүрэн ухамсарласан байх ёстой зэрэг мессежийг өгч нээлттэй асуулт хариулт явууллаа.