Их цэвэрлэгээ 90 минут

Нийтийн эзэмшлийн гудамж зам, талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг Даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “ Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах захим арга хэмжээний тухай” А/285 дугаар захирамж гарсан бөгөөд энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/99 дүгээр тушаал “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээ зохион байгуулагдахаар батлагдсан. Үүнтэй холбоотойгоор 2019 оны 04 дүгээр сарын 20-ны бямба гаригт “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын хамт олон “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээнд батлагдсан хуваарь, удирдамжийн дагуу оролцож дунд гол хараагүйчүүдийн гүүрнээс баруун тийш төв зам хүртэлх хог хаягдлыг цэвэрлэж тайлан мэдээг захирагчийн албанд мэдээлж ажиллалаа.