Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн “Биеийн тамир, спортын тухай хууль”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэхэд уриалах, бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд сургах зорилгоор Улсын хэмжээнд биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэнд цахим гүйлт 2023” биеийн тамирын үйл ажиллагаанд 05 дугаар сарын 01-ээс 07-ны өдрүүдэд байгууллагын нийт 14 албан хаагчид хамрагдаж, өөрсдийн эрүүл мэнд аюулгүй байдлаа бүрэн хариуцан Богд уулын дугуй цагаан хүртэл алхалт хийж, нийт 139.18км зам тууллаа.
