Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас 22 бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан 97 төрлийн хотын стандартын баримт бичгүүдээс эхний 38 баримт бичигт холбогдох төсөлд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид, мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авахаар олон нийтэд толилуулж байна. Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу. Санал өгөх холбоос:https://standard.ub.gov.mn/2022/01/11/sanal-avah1/
