Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамжийн дагуу “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид батлагдсан хуваариар 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Энх тайвны гүүрнээс Нарны хорооллын гүүр хүртэлх Дунд голын хойд талын явган хүний замыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж хог хаягдлыг цэвэрлэлээ. Мөн их цэвэрлэгээний арга хэмжээний хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр тус байгууллага өөрийн агуулахын барилга болон оффисын барилгын эргэн тойрны 50 метрийг хогыг цэвэрлэж, чийгтэй цэвэрлэгээ хийж оролцлоо.

Холбоотой мэдээ