#НЭГ_ДҮГЭЭРТ_ХҮҮХЭД #НЭГДҮГЭЭРТ_ШАЛГА
ХҮҮХДИЙГ ОРЧНЫ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “НЭГДҮГЭЭРТ ШАЛГА” АРГА ХЭМЖЭЭ-нд нэгдэж байна. Та ч бас энэхүү арга хэмжээнд идэвхтэй хамрагдаарай.
Хүүхдийг орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хэн бүхэн орчны эрсдэлийг бууруулах хүрээнд шалгах, мэдээлэх, эрсдлийг бууруулах, орчныг ээлтэй болгох хэрэгтэй байна.
‘’Нэгдүгээрт хүүхэд’’ аяны зорилго нь хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын түншлэлийг сайжруулах мөн хүүхдийн орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт ажлуудыг үр дүнтэй зохион байгуулахад оршиж буй юм.
Та дараах холбоосоор орж гэр орчны эрсдэлийн үнэлгээ хийнэ үү.
https://forms.gle/2Xrj3tU479yRuCUL8
