“Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээ”-нд оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/354 дугаар захирамжаар “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээ”-ний хүрээнд “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид хуваарийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хувьсгалчдын гудамж, Бөмбөгөр захын гэрлэн дохионы уулзвараас Тасганы овооны Петровисын уулзвар хүртэлх явган хүний зам талбайн хог хаягдлыг цэвэрлэж захирамжид заасан үүргийн биелэлтийг ханган ажиллаа.