“Улаанбаатар марафон-2025”

Нийслэлийн Засаг даргын А/402 захирамжаар нийслэл хотоо олон улсад сурталчлах, нийслэлийн иргэдийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, бие бялдраа чийрэгжүүлэн, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээнд “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид 5 болон 10 километрийн зайд гүйж оролцлоо.