Манай орны ой төрөл бүрийн эмийн ургамлаар маш баялаг. 🍀 Нийслэлийн ойн бүсэд гэхэд 18 төрлийн нэн ховор ургамал ургадаг. Эдгээрийг олон төрлийн өвчин анагаахад хэрэглэж байна. Гэтэл таны асаасан жижиг гэлтгүй гал 🔥 хөрсийг шатааж гэмтээн шим тэжээллэг чанарыг нь устгаснаар ховор зүйлийн ургамал ногоо ургахаа болино. Гэмтсэн хөрс дахин сэргэхэд маш удаан хугацаа шаардлагатай. Үүгээр ч зогсохгүй элс шороог тогтоон барьж чадахгүйд хүрдэг. Тоос шороондоо дарагдсан газрыг шим тэжээллэг хөрс л тогтоон сааруулдаг юм шүү дээ.🙏🏻 #АлдвалГалдана Uncategorized Онцлох мэдээ September 28, 2021 92