“Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөгт оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харъяа газар, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд 2021.09.30-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна. Уг өдөрлөгт “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ 2021.10.03-ны өдөр оролцож, иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл өгч ажиллаа.


