Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр тушаалаар 2023 онд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг баталсан. Хуваарийн дагуу “Эх цэвэрлэгээний өдөр” арга хэмжээ 09 дүгээр сарын 16-ны Бямба гарагт эхэлсэн. Энэхүү цэвэрлэгээнд “Хүнс хангамж төв”ОНӨААТҮГ нийт ажилтан албан хаагчдаа хамруулан, Энхтайвны гүүрнээс Нарны хорооллын гүүр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж оролцлоо.

Холбоотой мэдээ