alert(1)

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ нь Шинжлэх ухаан технологийн “Оргил” академитай хамтран нийт ажилтны “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдэвт сургалт”-ыг явууллаа.

Сургалтад Шинжлэх ухаан технологийн “Оргил” академийн сургалтын менежер А.Мөнхжаргал оролцож хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, барилгын талбайн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа болон ажилдаа хэрхэн зөв хандлагатай ажиллах вэ? зэрэг цогц сэдвийн хүрээнд хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам, стандартыг танилцуулж үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, галын аюулаас хамгаалах ажлын зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажилтан бүр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалтын сертификатаа гардан авлаа.

Холбоотой мэдээ