“Эх орон худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн
“Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо худалдааны төвд 2019 оны 04 дүгээр сарын 02-03-ны өдөр боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, МҮХАҮ-ийн танхимын гишүүд, төлөөлөгчид оролцлоо. Үзэсгэлэнд тохирлын гэрчилгээгээ авсан 155 нэр төрлийн үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байна.
Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож, худалдан авах бодлогыг Засгийн газар баримтлахаар тогтсон. Тус үзэсгэлэнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангалтыг хариуцан ажилладаг “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ, “ Асгат” ОНӨААТҮГ, “ Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ байгууллагууд оролцож дотоодын үйлдвэрээс авч буй хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэн танилцууллаа.




